2020 оны 07 дүгээр сарын 25-ны өдөр                                     Улаанбаатар хот

 

Нийслэлийн ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын  2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөллийг  Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Боловсролын тухай хууль, Орон нутгийн төсвийн  төсөл боловсруулах журам батлах тухай Сангийн сайдын 2012 оны 244 тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт  зэргийг  үндэслэн хянаж нэгтгэн боловсруулсан.

2021 онд нийслэлийн төрийн өмчийн 163 сургуульд 322137 суралцагч, тусгай 4 сургуульд 1431 суралцагч, төрийн бус өмчийн 124 сургуульд 48280 суралцагч, 9 АБНТБТөвд 1123 суралцагч хамрагдахаар тооцоолж 2021 оны төсвийн төсөлд тусгай зориулалтын шилжүүлгийн дүнг 396.5 тэрбум төгрөгөөр тооцон нэгтгэн боловсруулсан.

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2020 онд 33 сургуулийн барилга, 4 спорт заалны барилга, 6 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орохоор тооцоолж, 2021 оны төсвийн төсөлд орон тоо, хувьсах зардлыг бүтэн ажиллахаар тооцон тусгасан.

Мөн Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2021 онд 13 сургууль, 2 спорт заал, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 дотуур байрны барилга нийт 22 барилга ашиглалтанд орохоор тооцоолж багш, албан хаагчдын цалин хөлс, хувьсах зардал, үдийн цайны зардлыг төсөвлөж тооцсон.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382,  2019 оны 472 дугаар тогтоолын дагуу багш, албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг тооцоолсон.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12293 багшид 200.8 тэрбум төгрөг, 7295 удирдах болон үйлчлэх албан хаагчдад 61.3 тэрбум төгрөг, тусгай сургуулийн 222 багшид 4.0 тэрбум төгрөг, 207 удирдах болон үйлчлэх албан хаагчдад 2.2 тэрбум төгрөг, дотуур байрны 63 багш, албан хаагчдад 0.6 тэрбум төгрөг, Албан бус-насан туршийн боловсролын төвийн 208 багш, албан хаагчдад 2.3 тэрбум төгрөг нийт цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг зардалд 295.5 тэрбум төгрөгийг тооцож тусгасан.

Цалингийн тооцоололд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.9 “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, холбогдон гарах зардлыг төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэх”-д гэж заасны дагуу 165 хоол зүйч, 419 тогооч, 432 гал тогооны туслагчийн орон тоог 2021 оны 9 дүгээр сараас ажиллахаар тооцоолон 3.1 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно”-д гэж заасны дагуу сургуулиас ирүүлсэн саналын дагуу 822 туслах багшийн цалинг тооцон 9.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих Нийтийн тээврийн парк шинэчлэлт төсөл, арга хэмжээний хүрээнд хүүхдийн автобусны 163 жолоочийн цалингийн зардалд 1.4 тэрбум төгрөгийг тооцон төсөвлөсөн.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна”-д гэж заасны  дагуу нийт хувьсах зардлын хоёр хувь болох 2.2 тэрбум төгрөгийг тооцон төсөвлөсөн.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу сургуулийн 296 төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжиин зардалд 5.8 тэрбум төгрөг, Боловсролын тухай хуулийн 43.1.7-ийн дагуу 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид хамрагдах 21 албан хаагчдад өргөдлийн дагуу 98 сая төгрөгийн буцалтгүй тэтгэмжийн мөнгийг тооцон төсөвлөсөн.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолын дагуу хүүхдийн хоолны зардлыг төрийн болон төрийн бус өмчийн 1-5 дугаар ангийн 205976 сурагчдад 30.1  тэрбум төгрөгийг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 0.7 тэрбум төгрөг, тусгай сургуулийн хүүхдийн хоолны зардалд 0.6 тэрбум төгрөгийг тооцон төсвийн төсөлд тус тус тооцон тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлал батлах тухай” тогтоолын дагуу бусад хувьсах зардлыг 4.2 тэрбум төгрөгөөр тооцож тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлал батлах тухай” тогтоолын дагуу төрийн бус өмчийн 124 сургуульд 48280 суралцагч сурахаар тооцон хувьсах зардалд 14.7 тэрбум төгрөгийг, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолын дагуу үдийн цайны зардалд 3.6 тэрбум төгрөгийг тооцон тусгасан.

 

 Хянасан: Санхүү, хөрөнгө оруулалтын

 төлөвлөлтийн хэлтсийн дарга                                                   Ж.Энхтөр

Боловсруулсан: Ерөнхий боловсролын

сургуулийн төсөв санхүүгийн мэргэжилтэн                              Д.Тамир

 

Хавсралт файл татаж авах: ТАТАХ