НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, энэ хичээлийн жилийн анги дэвших, төгсөх шалгалтыг зохион байгуулах болон цаг үеийн бусад асуудлаар нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын ээлжит сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Сургалт, уулзалтаар:
• 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн боловсролын салбарт хэрэгжиж буй үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд;
• Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл;
• Хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчлүүд, авч буй арга хэмжээ, анхаарах асуудлууд;
• Анги дэвших, төгсөх шалгалт, гүнзгийрүүлсэн сургалт, мэргэжлийн зэргийн талаарх мэдээллийг танилцуулав.
Мөн цаг үеийн бусад асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө.