НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Коронавируст цар тахлаас шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор өсвөр насны суралцагчдад сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсэж ганцаардах, бухимдах зэрэг сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдаж байна. Иймд суралцагчдад чиглэсэн сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага бидний өмнө тулгарч, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж эхэлсэн. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчтэй болгох бодлогыг баримтлан ажиллаж байна.” хэмээн онцоллоо.
Өнөөдрийн сургалтад:

