Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний хор хөнөөл, сөрөг нөлөөг танин мэдүүлэх, эерэг нөлөөллийн “Намайг алгас” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, ГБХЗГ-аас хамтран хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ахлагч-сурагч, чиглүүлэгч багш, удирдлага зэрэг 300 гаруй хүн оролцлоо.
Уулзалтын үр дүнд сурагчид “Хорт зуршлаас ангид шинэ үе” уриалгыг дэвшүүлж, анги, хамт олныхоо дунд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, аливаа хүчирхийллээс ангид байх талаар санаачилга гаргаж, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, НБГ-ын Боловсролын бодлого, багшийн хөгжлийн хэлтсийн дарга М.Цогзолмаа нар сурагчидтай эерэг нөлөөллийн талаар мэдээ, мэдээлэл солилцож, санал хүсэлтийг сонсож, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.