Нийслэлийн дунд, ахлах ангийн сургалтын менежерүүдийн графикт сургалтаар “Багшийн ажлыг рубикээр үнэлэх нь”, “Google APP ашиглах нь”, “Боловсролын салбарт хэрэглэгдэж буй зарим нэршлийг ойлгох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Тус цахим сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн 101 сургалтын менежер оролцлоо. Сургалтыг Олон улсын сургуулийн дэд захирал А.Туул, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Т.Сараннэмэх, Б.Пүрэвжал нар зохион явууллаа.