НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022 ОНЫ III УЛИРЛЫН
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН
2022 оны 09 дугаар сарын 28
- НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ
Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны III улиралд /2022.07.01-09.25/ нийт 371 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэдээс нийт 371 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 336 /90.5%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 35 /9.5%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 371 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 31 /8.4%/, Засгийн газрын 11-11 төвөөр 298 /80.3%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 32 /8.6%/, НҮНТ бүртгэсэн 2 /0.5%/ E-Service –ээр 7 /1.9%/, гар утасны аппликейшнээр ирсэн 1 /0.3%/ тус тус бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал 36 / 9.7%/, хүсэлт 120 /32.3%/, гомдол 214 /57.7%/, талархал 1 /0.3 %/ хувийг тус тус эзэлж байна.
Шийдвэрлэгдсэн нийт 336 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 14 цаг 39 минут байна. Шийдвэрлэгдсэн нийт өргөдөл гомдлын 174 буюу 51.8 хувийг 5 хоногт, 101 буюу 30 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 92 /27.4%/ өргөдөлд боломжгүй тухай, 59 /17.6/ бусад байдлаар хариуг өгч, 185 /55%/ өргөдлийг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.
Тайлант хугацаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн 24 өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.
Тайлант хугацаанд өргөдөл гаргахаар биеэр ирсэн иргэдийг зохих журмын дагуу хүлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, 45 өргөдөл гомдлыг албан ёсоор бичгээр хүлээн авч, хууль, журамд заасан хугацаанд өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, шийдвэрлэсэн.
Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:
- Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 90 /24.26%/
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 88 /23.72%/
- Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 78 /21.02%/
- Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 63 /16.98%/
- Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 11 /2.96%/
- Дүрэмт хувцас, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний тухай 6 /1.62 %/
- Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 5 /1.35 %/
- Барилга, байгууламж барих, өргөтгөх тухай 3 /0.81 %/
- Нийслэлийн удирдах албан тушаалтантай уулзах хүсэлтийн тухай 3 /0.81 %/
- Хандивын мөнгө, мөнгө хураалтын тухай 3 /0.81 %/
- Автобусны чиглэл, маршрутын тухай 2 /0.54 %/
- Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тухай 2 /0.54 %/
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 2 /0.54 %/
- Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, зохицуулалтын тухай 2 /0.54 %/
- Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 2 /0.54%/
- Нийтийн тээврийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилга байгууламжийн зориулалтыг хянах тухай 1 /0.27 %/
- Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилгын лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт хүсэх тухай1 /0.27 %/
- Автобусны цагийн хуваарийн тухай 1 /0.27 %/
- Цалин хөлсний тухай 1 /0.27 %/
- Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдлын тухай 1 /0.27 %/
- Барилгажилтын норм, дүрэм, шаардлага хангаж байгаа тухай 1 /0.27 %/
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 1 /0.27 %/
- Барилгын салбарын үйл ажиллагааны тухай1 /0.27 %/
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 72 /19.4%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 55 /14.8%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 142 /38.3%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 21 /5.7%/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 81 /21.8%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.
Тус газар нь байгууллагын дуудлагын нэгдсэн үйлчилгээ (CallPro) -нд шилжиж, 70113039 ганц дугаараар иргэд, олон нийтийг хүлээн авах болсон.
Тус үйлчилгээнд шилжсэнээр нэг толгой дугаар дээр дуудлагыг төвлөрүүлж, иргэдэд дугаарыг хоногшуулах, дуудлага хийхэд нь төвөггүй байх, хэрэглэгчийн дуудлагад шуурхай хариулах, гомдол саналыг түргэн шийдвэрлэх боломжуудыг нэмэгдүүлж байна.
Тайлант хугацаанд байгууллагын 70113039 дугаарт 1655 иргэний дуудлагыг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч ажилласан. Үүнээс өргөдөл, гомдол санал, хүсэлт өгөх дотуур дугаараар 526 иргэн холбогдож, санал, хүсэлтээ шийдвэрлүүлсэн байна.
Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулбал:
Тус газарт 2021 оны III улиралд иргэдээс 81 өргөдөл, 2022 оны III улиралд 371 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 290-аар өссөн байна. Өмнө 2020, 2021 онуудад Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байсантай холбоотойгоор өргөдөл гомдлын тоо буурсан дүнтэй байсан.