НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2021 ОНЫ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

  1. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ

Нийслэлийн Боловсролын газарт 2021 онд нийт 261 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.

Иргэдээс нийт 261 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирүүлсний 260-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 1 өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 261 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 73 /27.9%/, Засгийн газрын 11-11 төвөөр 88 /33.7%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 78 /29.9%/, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 7 /2.7%/, E-Service –ээр 8 /3.1%/,  гар утасны аппликейшнээр ирсэн 7 /2.7%/, тус тус бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 30 /11.5%/, хүсэлт 112 /42.9%/, гомдол 116 /44.4%/, талархал 3 /1.2%/ хувийг тус тус эзэлж байна.

Шийдвэрлэгдсэн нийт 260 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 4 хоног 11 цаг 47 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл гомдлын 181 буюу 70 хувийг 5 хоногт, 52 буюу 20 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 136 өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.

Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:

Нийт өргөдөл гомдлын 145 буюу 55.4 хувийг Боловсролын салбарын үйл ажиллагаа, ерөнхий боловсролын үйлчилгээний талаарх өргөдөл гомдол эзэлж байна.

  1. Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 73 /29%/
  2. Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 72 /25%/
  3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 40 /13%/
  4. Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 19 /2%/
  5. Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 23 /8%/
  6. Ажилд орох тухай 3 /1.2%/
  7. Хандивын мөнгө хураалтын тухай 9 /3.4%/
  8. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 3 /1.2%/
  9. Боловсролын хяналтын тухай 2 /0.8%/
  10. Нийтийн тээврийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.4%/
  11. Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 1 /0.4%/
  12. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 3 /1.2%/
  13. Барилга, байгууламж барих, өргөтгөх тухай 1 /0.4%/
  14. Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 3 /2%/
  15. Хүүхдийн эрхийг хангах хамгаалах тухай 2 /0.8%/
  16. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгааны тухай 1 /0.4%/
  17. Ажлын сахилга хариуцлагын тухай 1 /0.4%/
  18. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын тухай 1 /0.4%/
  19. Нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай 1 /0.4%/
  20. Дүүргийн Засаг даргын бодлого, үйл ажиллагааны тухай 1 /0.4%/
  21. Дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албаны үйл ажиллагааны тухай 1 /0.4%/

Тайлант хугацаанд /erp.ulaanbaatar.mn/цахим хуудсаар ирсэн гомдлоос гадна нйслэлийн Боловсролын газрын 70113039 утсанд иргэдээс 306 гомдол, санал, хүсэлт гаргасныг тухай бүрд шийдвэрлэж ажиллав.

Нийслэлийн Боловсролын газраас иргэд олон нийт, багш, суралцагчдад үндсэн 4 төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд өргөдөл гомдлын нэгдсэн системд Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавьж, 2021 онд нийт 33 цэцэрлэг, сургуулийн хүсэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж, 860 суудлын хүчин чадал бүхий 10 сургууль, 305 орны хүчин чадал бүхий 6 цэцэрлэгт тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулбал:

Тус газарт 2020 онд иргэдээс 258 өргөдөл, 2021 онд 261 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 3-аар өссөн. Шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2020 онд 8 хоног 5 цаг 17 минут байсан бол 2021 онд 4 хоног 11 цаг 47 минут болж, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 4 хоногоор буурсан үзүүлэлттэй байна. Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн хугацаанд 2020 онд 66 зөрчил бүртгэгдсэн бол 2021 онд 21 болж буурсан дүнтэй байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 261 өргөдөл гомдлоос 1 өргөдлийг хугацаанд нь судалж, 260 өргөдлийг шийдвэрлэж, 99.6 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна.

  1. ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭСТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ

Дүүргийн Боловсролын хэлтсүүдэд 2021 онд нийт 157 гомдол, хүсэлт, мэдээлэл ирснээс 153 өргөдөл, гомдлыг холбогдох хууль, журмын хүрээнд судлан шийдвэрлэж, 4 гомдлыг хуулийн хугацаанд судлан шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийт ирсэн өргөдөл, гомдлыг төрлөөр ангилбал, 101 буюу 64.4 хувийг гомдол, 48 буюу 30.5 хувийг хүсэлт, 7 буюу 4.5 хувийг санал, 1 буюу 0.6 хувийг талархал тус тус эзэлж байна. Шийдвэрлэгдсэн нийт 153 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 9 хоног байна.

Дүүргүүдийн Боловсролын хэлтэст ирсэн нийт 157 өргөдөл, гомдлыг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 46 /29.3%/, Засгийн газрын 11-11 төвөөр 52 /33.1%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 48 /30.6%/, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 8 /5.1%/, гар утасны аппликейшнээр 1 /0.6%/, e-service 2 /1.3%/ тус тус бүртгэгдсэн. Мөн иргэдийн санал, хүсэлтийг утсаар хүлээн авч, холбогдох мэргэжилтэн нар тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.

Дүүргүүдийн өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:

Нийт өргөдөл гомдлын 65 буюу 41.4 хувийг ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний талаарх өргөдөл гомдол эзэлж байна.

  1. Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 9 /5.8%/
  2. Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 50 /31.8%/
  3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 15 /9.6%/
  4. Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 1 /0.6%/
  5. Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 23 /14.6%/
  6. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах тухай 7 /4.5%/
  7. Боловсролын хяналтын тухай 2 /1.3%/
  8. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтийн тухай 2 /1.3%/
  9. 9. Хандивын мөнгө, мөнгө хураалтын тухай 12 /6%/
  10. 10. Нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай 3 /1.9%/
  11. 11. Ажлын сахилга хариуцлагын тухай 10 /4%/
  12. 12. Бусад асуудлаар 23 /6%/

Нийслэлийн боловсролын салбарт нийт 418 өргөдөл гомдол ирсэнээс 413 өргөдөл гомдлыг шийдвэрлэж, 5 өргөдөл гомдлыг хугацаанд нь судалж, 98.8 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна.