НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Нийслэлийн боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүд төрийн одон, медалиар шагнагдлаа. Үүнд:
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
– Нийслэлийн Боловсролын газрын ахмад ажилтан, Физик, мэдээлэл зүйн арга зүйч, ахмад багш Солийн Жагдал
– Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Математикийн баш Загдрагчаагийн Бат-Эрдэнэ
– Нийслэлийн ерөнхий боловсролын “Голомт” цогцолбор сургуулийн ахмад багш Пунцагдашийн Ганболд
– Нийслэлийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гунгаагийн Мандалсүрэн
– Нийслэлийн ерөнхий боловсролын Ганзам 20 дугаар сургуулийн Биеийн тамирын багш Доржийн Солонго
– Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн захирал Сампилын Эрдэнэбаатар
– Нийслэлийн ерөнхий боловсролын Хангай цогцолбор сургуулийн ахмад багш Цэндийн Пэрэнлэймаа
– СУИС-ийн харьяа Бадмаараг ахлах сургуулийн Хөгжмийн багш Ядамсүрэнгийн Алтансувд
– Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн захирал Чинбатын Хишигмаа
– Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Жанчивын Галбадрах
– Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн орос хэлний ахмад багш Д.Лхагвасүрэн
– Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн бага ангийн ахмад багш Н.Сэхээхүү
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
-Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Дизайн технологийн багш Сэмжидийн Эрдэнэтуяа нар тус тус шагнагдлаа.
Эрхэт төрийн тэгш түүхэн ойнууд тохиосон энэхүү баярт мөчид төрийн дээд шагнал, одон медаль хүртсэн Та бүхэндээ хүндэтгэл, талархал илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.
Номын цагаан лавай мөнхөд эгшиглэж
Номт хүний мөр мөнхөд тодорч байх болтугай.