2022 оны 11 дүгээр сарын 29

Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны 11 дүгээр сард /2022.11.01-11.25/ нийт 177 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэн ажиллаж байна.

Иргэдээс нийт 177 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 151 /85.3%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 26 /14.7%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 177 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 1 /0.6%/, Засгийн газрын 11-11 төвөөр 160 /90.4%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 11 /6.2%/, E-Service –ээр 4 /2.2%/, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 1 /0.6%/  тус тус бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 32 /18.1%/, хүсэлт 33 /18.6%/, гомдол 111 /62.7%/, талархал 1 /0.6 %/ хувийг тус тус эзэлж байна.

Шийдвэрлэгдсэн нийт 151 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 10 цаг 03 минут байна. Шийдвэрлэгдсэн нийт өргөдөл гомдлын 93 буюу 61.6 хувийг 5 хоногт, 26 буюу 17.2 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 45 /29.8%/ өргөдөлд боломжгүй тухай, 89 /58.9%/ өргөдлийг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.

Тайлант хугацаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

Өргөдөл гаргахаар биеэр ирсэн иргэдийг зохих журмын дагуу хүлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, 11 өргөдөл гомдлыг албан ёсоор бичгээр хүлээн авч, хууль, журамд заасан хугацаанд өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, шийдвэрлэсэн.

Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:

 

  1. Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 45 /25.4%/
  2. Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 43 /24.3%/
  3. Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 33 /6%/
  4. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 27 /2%/
  5. Хандивын мөнгө, мөнгө хураалтын тухай 7 /9%/
  6. Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 6 /3.4 %/
  7. Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 4 /2.3 %/
  8. Дүрэмт хувцас, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний тухай 3 /1.6 %/
  9. Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 2 /1%/
  10. Барилгажилтын норм, дүрэм, шаардлага хангаж байгаа тухай 1 /0.6 %/
  11. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.6 %/
  12. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтын тухай 1 /0.6 %/
  13. Авто замын сэтэлгээ болон орц, гарцны тухай 1 /0.6 %/
  14. Ажилгүйдлийн даатгалын тухай 1 /0.6 %/
  15. Барилга, байгууламж барих, өргөтгөх тухай 1 /0.6 %/
  16. Санхүүжилтийн тухай 1 /0.6 %/

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 35 /19.8%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 32 /18.1%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 63 /35.6%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 12 /6.8%/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 35 /19.8%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.

Мөн тайлант хугацаанд байгууллагын 70113039 дугаарт 385 иргэний дуудлагыг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч ажилласан. Үүнээс өргөдөл, гомдол санал, хүсэлт өгөх дотуур дугаараар 64 иргэний санал, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Тус газарт 2021 оны 11 дүгээр сард иргэдээс 25 өргөдөл, 2022 оны 11 дүгээр сард 177 өргөдөл гомдол ирж, өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 152-оор өссөн байна. Өмнө 2020, 2021 онуудад Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байсантай холбоотойгоор өргөдөл гомдлын тоо буурсан дүнтэй байсан. Харин өмнөх сартай харьцуулахад өргөдлийн тоо 189-өөс 177 болж 12-оор буурсан үзүүлэлттэй байна.