2022 оны 08 дугаар сарын 30

 

Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны 08 дугаар сарын байдлаар нийт 148 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.

 

Тайлант хугацаанд ирсэн нийт 148, өмнөх сард бүртгэгдсэн 7 нийт 155 гомдол, санал, хүсэлтийн 105 /67.7%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 50 /32.3%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

 

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 155 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 11 /7.1%/, Засгийн газрын 11-11 төвөөр 120 /77.4%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 17 /10.9%/, НҮНТ бүртгэсэн 2 /1.3%/, e- sevice 5 /3.2%/ тус тус бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 8 / 5.2%/, хүсэлт 54 /34.8%/, гомдол 93 /60%/ хувийг тус тус эзэлж байна.

 

Шийдвэрлэгдсэн нийт 105 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 6 цаг 54 минут байна. Тайлант хугацаанд хичээлийн жил дуусч, сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын болон тус газрын албан хаагчдын ээлжийн амралт эхэлсэн байгаа нь өргөдөл гомдол шийдвэрлэлтийн дундаж хугацаа өсөх шалтгаан нөхцөл болсон.

Ирсэн өргөдөл гомдлын 64 буюу 61 хувийг 5 хоногт, 23 буюу 22 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 56 / 53.3%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

 

Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:

Тайлант хугацаанд иргэдээс гаргасан нийт өргөдөл гомдлын 72 буюу 50 хувийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний тухай өргөдөл гомдол эзэлж байна.

 

  1. Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 40 /285%/
  2. Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 19 /75%/
  3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 53 /57%/
  4. Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 20 /42%/
  5. Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 4 /2.68%/
  6. Дүрэмт хувцас, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний тухай 2 /1.34%/
  7. Барилга байгууламж, барих өргөтгөх тухай 2 /1.34%/
  8. Нийслэлийн удирдах албан тушаалтантай уулзах хүсэлтийн тухай 2 /1.34%/ болон бусад 7 /4.7/ асуудлаарх өргөдөл гомдол эзэлж байна.

 

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 54 /34.8%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 39 /25.2%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 38 /24.5%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 4 /2.6 %/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 20 /12.9%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.

Тус газар нь байгууллагын дуудлагын нэгдсэн үйлчилгээ (CallPro) -нд шилжиж, 70113039 ганц дугаараар иргэд, олон нийтийг хүлээн авах болсон.

Тус үйлчилгээнд шилжсэнээр нэг толгой дугаар дээр дуудлагыг төвлөрүүлж, иргэдэд дугаарыг хоногшуулах, дуудлага хийхэд нь төвөггүй байх, хэрэглэгчийн дуудлагад шуурхай хариулах, гомдол саналыг түргэн шийдвэрлэх боломжуудыг нэмэгдүүлж байна.

Тайлант хугацаанд байгууллагын 70113039 дугаарт 966 иргэний дуудлагыг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч ажилласан. Үүнээс өргөдөл, гомдол санал, хүсэлт өгөх дотуур дугаараар 262 иргэн холбогдож, санал, хүсэлтээ шийдвэрлүүлсэн байна.