Нийгмийн ухааны улсын төрөлжсөн олимпиадын I даваа буюу дүүргийн түвшинд IX, XII дугаар анги, багш гэсэн 3 ангиллаар нийслэлийн 9 дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Нийгмийн ухааны олимпиадын I даваанд 9 дүгээр ангийн 738 суралцагч, 12 дугаар ангийн 788 суралцагч, нийгмийн ухааны 278 багш, нийт 1804 багш, суралцагч оролцож, II даваанд оролцох шилдгүүдээ шалгарууллаа.
Нийслэлийн нийгмийн ухааны олимпиад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр зохион байгуулагдах бөгөөд нийслэлийн олимпиадад оролцох эрх авсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт багш, сурагчдадаа амжилт хүсье.