“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх “Happy кids” цэцэрлэгийг 3 бүлэг 75 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн 62 дугаар цэцэрлэг сургалт, үйл ажиллагааг хариуцан хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж эхэллээ.
Компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдийн тодорхой хувийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулжээ.
Нийслэлийн 62 дугаар цэцэрлэг 2022-2023 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдийг хамруулж, 13 бүлэгт 378 хүүхэдтэй, 55 багш ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.