МЭНДЧИЛГЭЭ

        Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн БАГШ Танд Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярын мэндийг хүргэе.

        Эх орны жаргалант ирээдүй – хойч үеийг боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, үндэсний зан заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг багш та бүхэн минь үүрч байдаг билээ.

        Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа XXI зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

        Багш таны яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА