МЭНДЧИЛГЭЭ
Боловсролын салбарын багш, ажилчид, удирдлагууд та бүхэндээ Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэнд хүргэе!
ЮНЕСКО ба ОУХБ хамтран 1966 оны 10 сарын 5-нд тусгай бага хурал зохион байгуулж #Багш_нарын_статусын_тухай_зөвлөмж-ийг
(The ILO/UNESCO Recommendation concerning the Status of Teachers) батлан гаргасан байна.
Уг зөвлөмж нь багш мэргэжлийн олон улсын стандартыг тодорхойлж өгсөнөөрөө багш нарын статусыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй эрх зүйн баримт бичиг болсон юм.
Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг #Дэлхийн_багш_нарын_өдөр болгон тэмдэглэж байхаар ЮНЕСКО-гоос шийдвэрлэсэн бөгөөд энэ жил Дэлхийн багш нарын өдрийг #Боловсролын_өөрчлөлт_нь_багшаас_эхэлнэ уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дэлхий дахинд;
багшийн нэр хүндийг өсгөх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багшийн мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийлэх… зэргээр улс орнууд өргөн тэмдэглэж байна.
Монгол улсын хувьд;
багш сурган хүмүүжүүлэгчид, удирдах ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж, тэднээр дамжуулан боловсролынхоо чанарыг сайжруулахаар зорьж ажиллаж байна.