МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН БАГШ НАР БИЙРЭН БИЧЛЭГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Монгол Улсаас ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг өв”-ийг 2013 онд албан ёсоор бүртгүүлсэн. Тус өвийг хамгаалах, өвлүүлөх, залуу хойч үедээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Боловсролын газраас Соёлын яам, Бичиг соёл боловсролын төвтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургуулийн 1230 багшаас шалгарсан монгол хэл, бичгийн 90 багшид 3 сарын хугацаатай бийрэн бичлэгийн сургалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын хүүхдийн ордонтой хамтран “Бичгийн эд өлөг хийгээд уран бичихүй”, “Монгол уран бичлэгийн өнөөгийн хөгжил”, “Монгол уран бичлэгийн үсгийн тиг” сэдвээр цуврал лекцийг сонордуулсан юм.
Сургалтад хамрагдаж буй багш нарын бүтээлээр 12 дугаар сарын 25-ны өдөр “Хүүхдийн урлан бүтээх төв”-д үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна