Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүрийн өглөө салбар салбарын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
Уулзалтаар боловсролын салбарт хийгдэж буй ажлууд, үр дүн, ахиц дэвшил, анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.
2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 155, хувийн 136, нийт 293 сургуульд 36.1 мянган багш ажиллаж байна.