МАТЕМАТИКИЙН БАГШ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын 126, 127, 142, 147, 148 дугаар сургуулийн математикийн 17 багшид Математикийн боловсрол, сургалтын стандарт, агуулга, арга зүй хариуцсан мэргэжилтэн Н.Болдбаатар зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Нийслэлийн математикийн Зөвлөлдөх багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг хангах, дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулж буй ажилд оролцох, сургалтын орчин бүрдүүлэлт, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах, журнал хөтлөлт, графикт болон бусад сургалтад хамрагдах, сурлагын амжилтын үр дүнг тооцон хөндлөнгийн болон гарааны үнэлгээтэйгээ харьцуулан анализ хийх, зэрэг асуудлаар зөвлөгөө өглөө.
Мөн “Бие даан ажиллах дасгалын хуудас”-тай ажиллаж буй туршлага, өөрийн ажлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, багш бүр арга зүйгээ хэрхэн дээшлүүлэх талаар санал солилцож, зөвлөн тусалсан юм.