БШУЯ, НБГ, НҮБ-ын Хүүхдийн сан, WASH Action ТББ-тай хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд Ковид-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г  хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх зорилготой цахим сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, эмч, дотоод хяналтын ажилтан нийт 1711 хүн хамрагдлаа.

БШУ-ны сайдын А/140 дүгээр тушаал, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж”-ийг хэрэгжүүлэх, цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлэхэд сургалтын орчныг эрсдэлгүй болгоход зайлшгүй авах арга хэмжээ, хийгдэх ажлуудыг тодорхойлж, бэлэн байдлыг хангах чиглэлийг танилцуулж, цэцэрлэг, сургууль бүр “Халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г байгууллагынхаа онцлогийг харгалзан илүү бодитой боловсруулж, хэрэгжүүлэх ач холбогдолтой сургалт боллоо.