КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Боловсролын газрын албан хаагчид Баянзүрх дүүргийн дуудлага мэдээллийн төв болон 12, 13, 14, 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Коронавирусийн халдвар авсан болон өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа иргэдэд утсаар мэдээлэл өгөх, эмийн багц савлах, тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх ажлуудыг хийж байна.