ЗАРИМ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ДУЛААН АЛДАГДЛЫГ ШИЙДЛЭЭ
НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 80 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, төслийн захирал Дуняа Хоффманн нар төслийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. 65 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд хичээлийн хоёр байртай. А байр 960, Б байр 480 хүүхэд суралцах хүчин чадалтай бол 80 дугаар цэцэрлэг нь 16 бүлэгт 480 гаруй хүүхэд хамруулдаг. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тус сургууль, цэцэрлэгийн барилгын суурь цуурсан, цонхны амлагаа сийрэгжсэн, барилгын хана хагарч, дээврээс ус гоожихын дээр цонх нь дулаан алдагдал ихтэй байсан юм. “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх асуудлыг бүрэн шийджээ.