Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/01 дүгээр тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.
Боловсролын салбарын байгууллага, төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа нь сургуулийн менежментийг сайжруулж, сургалтын чанарт ахиц гаргахад чухал нөлөө үзүүлдэг. Иймд “Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах” ажлын хүрээнд тус газраас нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай, Налайх, Багануур дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй сургуулиудын багшийн болон гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, үр дүнд суурилсан санхүүжилт, төсвийн шинэчлэлийн талаар мэдээлэл солилцох уулзалтуудыг зохион байгууллаа.
Уулзалтуудын үр дүнд дүүргийн боловсролын салбарын жишиг сургалтын орчинг бүрдүүлэх талаар санал солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ойлголтоо нэгтгэж, ажлын хүрээгээ тодорхойллоо.