Дүүргийн Нийгмийн асуудал хариуцсан засаг даргын орлогч нарт мэдээлэл өглөө
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2022 онд боловсролын салбарт хэрэгжүүлэх онцлог ажил болон цаг үеийн асуудлаар холбогдох мэдээллийг дүүргийн нийгмийн асуудал хариуцсан засаг даргын орлогч нарт өглөө.
Үүнд:
• Боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болгосонтой холбогдуулан нийслэл, дүүргийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа
• Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ
• Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах санал
• Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн тухай мэдээлэл.