“ДЭЭРЭЛХЭГЧ БИШ-ДЭМЖИГЧ БАЙЯ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ
Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон 1998 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хүүхдүүд хоорондын эерэг харилцааг эрэлхийлдэг билээ.
Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн Ажилтнуудын холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн орчинд үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалт гаргахгүй байх, хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон олон нийтэд зориулсан эерэг нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, үе тэнгийн ментор суралцагчид бэлтгэх зорилгоор “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” сарын аяныг 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 24-нийг хүртэл зохион байгуулж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ:
• Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд
• Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА:
• 2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 5 дугаар сарын 24-нийг хүртэл
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
• “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” өдөрлөгийг зохион байгуулах, аяны ач холбогдлыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээх
• “Дээрэлхэгч биш-Дэмжигч байя” цахим уриалга, чалленжийг явуулах
• Үе тэнгийн дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр видео контент, постер зөвлөмжийг боловсруулж цахим орчинд байршуулах, түгээх
• Үе тэнгийн дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ментор суралцагчдыг бэлтгэх
ҮР ДҮН
• Үе тэнгийнхний дарамтын мөн чанар, шалтгаан, үр дагавар, илрэх хэлбэр, ялгаварлан гадуурхалт бий болох тохиолдолд үзүүлэх хариу үйлчилгээ, бусдад хэрхэн мэдээлэх талаар багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;
• Үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа, сайн туршлагаа хуваалцах, харилцан суралцах;
• Үе тэнгийнхний дарамт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд суралцагчдын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд үе тэнгийн сургагч хүүхэд бэлтгэх;
• Үе тэнгийн сургагч багш нараар дамжуулан суралцагчдын дарамт, ялгаварлан гадуурхалтын талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.