Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нар 2021 оны 09 сарын 14-нөөс 17,  ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар 09 сарын 21-нээс 24-ний өдрүүдэд “Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй” онлайн сургалтад  тус тус хамрагдсан.

Тус сургалтаар хөгжмийн багшийн мэргэжлийн программ эзэмших чадварыг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд ашиглах, сургалтын хэрэглэгдэхүүнээ өөрөө бэлтгэх зорилготой  бөгөөд дүүрэг тус бүрээр зохион байгуулж, хамрах хүрээ, хүртээмжийг өргөжүүлсэн онцлогтой.

Нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуулийн хөгжмийн багш О.Отгонцэцэг musescore программыг бие даан судалж, өөрийн хичээл сургалтад хэрэглээ болгож буй арга туршлагаас хөгжмийн боловсролын багш нартаа хуваалцан тэдэнд зааж, арга зүйгээ түгээн дэлгэрүүллээ.

Сургалтад нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 72, ерөнхий боловсролын сургуулийн 173 нийт 245 багш хамрагдсан бөгөөд сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:

Өмнө нь Musescore программын талаар ойлголттой 109, өөрийн ажилдаа ашиглаж үзсэн 86 багш байсан бол сургалтын дараа өөрийн ажил мэргэжилтэй холбоотой учраас заавал хэрэглээ болгоно гэж 224 буюу 91,5 хувь үзсэн бөгөөд нийт хамрагдсан багш нарын 233 буюу 95,1% нь сайн үр дүнтэй, хөгжмийн багш нарын эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж үнэлсэн байна.