Нийслэлийн түүх, нийгэм судлалын 1-3 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарт онол арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, багшлах ур чадвар эзэмшүүлэх зорилгоор ээлжит графикт сургалтыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 121 багш оролцсон.
Графикт сургалтыг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Оюунбилиг, Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн багш, нийслэлийн “Зөвлөлдөх баг”-ийн гишүүн Д.Оюунтунгалаг, Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн түүх, нийгэм судлалын багш Н.Мөнхтуяа нар хамтран “Статистик шинжилгээ хийх арга, аргачлал”, “Нийгэм судлалын хичээлийн хүрд ашиглах арга зүй”, “Сургалтын технологийн шинэчлэл” сэдвүүдээр зохион байгууллаа.