БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00-12:30 цаг хүртэл хугацаанд “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй.
Иймд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.