БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нийслэлийн боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж тус газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2016-2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын ерөнхий танилцуулга, 2020-2021 онд нийслэлийн боловсролын салбарт хийгдэх ажлууд, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус мэдээлэл хийж, боловсролын бодлогын чиглэлээр санал хүсэлтээ илэрхийллээ.