Боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд тулгамдаж буй асуудлыг шийдэх гарцуудын талаар танилцууллаа
Газар зүйн мэдээллийн систем (School Mapping)-д суурилсан төлөвлөлт хийх, хамран сургах тойрог тогтоох нэгдсэн аргачлал баталж хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх, багшийг компьютержуулах, боловсролын байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг шийдлүүд бий. Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг оролцоог дэмжих, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг болон сургуулийн зориулалттай барилгыг урт хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших боломжийг бий болгох нь чухал байна.
