БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь хүн амын төвлөрөл ихтэй боловч сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ дутагдалтай байсан.
Тэгвэл тус хороонд байрлах Олимп хотхоны дундах талбайд 640 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Сургуулийн барилгыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулж, суралцагчдаа хүлээн авахаар төлөвлөж байна.

Тус хороонд сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд байдаг. Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор хүүхдүүд гэртээ ойр, тав тухтай орчинд сурч боловсрох боломжтой болж байна.

Сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Golden light групп барьж байгаа бөгөөд газрын нөхцөл байдлаас шалтгаалан зоорийн нэг давхар, дээшээ гурван давхар, 640 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байгаа юм.