Японы Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл, нийслэлийн Боловсролын газар, “Хөөрхөн зүрх” ТББ хамтран нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нийт 75 хүнийг “Сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагч төвтэй үйлчилгээ” үзүүлэх арга зүйд сургаж, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар дамжуулан оролцогчид жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч/даван туулагч төвтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, үйлчилгээ үзүүлэх чадавхтай болж, сургалтын гэрчилгээгээ гардан авлаа.