Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” МОН-3243 төслийн хүрээнд ахлах ангийн сурагчдын STEM боловсролыг дэмжих чиглэлээр физикийн багш нарт “Физикийн сургалтад лабораторийн тоног төхөөрөмж ашиглах аргазүй” сэдэвт 24 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийслэлийн 320 физикийн багш хамрагдаж мэргэжил ур чадвар, арга зүйгээ дээшлүүлэв.