Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 12 дугаар тушаалын дагуу 02 дугаар сарын 11-нээс Улаанбаатар хотод нийтийн хэв журмыг сахиулахад дэмжлэг үзүүлэх ажилд НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 29 АЛБАН ХААГЧ эргүүлээр өдөр бүр ажиллаж байна.
Төрийн шийдвэрээ хүндэтгэж, иргэн та эргүүлийн албан хаагчдын шаардлагыг биелүүлж гэртээ шинэлээрэй.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.