Үнэмлэх гэрчилгээ дахин олгох
ОГНОО : 2014/12/05 УНШСАН: 7110

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН

ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

  1. БСШУС-ын яамны архив эсхүл сургуулиас дүнгийн “Б” маягт авах
  • Сургууль дээр “Б” маягт байхгүй тохиолдолд: 1997-1998, 1999-2002, 2003-2006, 2007-2013, 2014-2015 онуудад 10 дугаар анги төгсөгчид БСШУЯ-ны архиваас дүнгээ шүүлгэн, дүгнэлт болон “Б” маягт
  • 1997 оноос өмнөх 8, 10-р анги төгсөгчид сургуулиас журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай төгссөн нь үнэн буюу дүнгийн тодорхойлолт
  1. Өргөдөл /Нийслэлийн Боловсролын газарт хандсан/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийн хамт/
  3. Сурагчийн хувийн хэргийн хуулбар /эх хувийн хамт/

     

    Хувийн хэргийн нүүр Анх нээсэн Сурлагын үнэлгээ, дүн Сургууль төгссөн тухай тэмдэглэлтэй хэсгүүдийг хувилах

     

  4. Сургууль төгссөн монтажийн хуулбар /эх хувийн хамт/
  5. Боловсролын үнэмлэх гэрчилгээг он, дугаар, нэр сургуулиар хүчингүй болгож сонинд зарлуулсан баримт
  6. Төгсөгчид суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхэд овог, регистр солигдсон тохиолдолд 1, 2, 3, 4, 5, 6-р материалыг бүрдүүлж ирнэ.

 

Жич: Овог нэр солиход Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс тухайн хүний овог нэр сольсон баримт

 

Материалыг өдөр бүр хүлээж авна.  Ажлын 3 хоногт олгоно. 

Гэрчилгээ, үнэмлэхний үнэ:

2011 оноос өмнөх Суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх – 6000₮   /2011 он орно./

2012-2016 он Суурь боловсролын  гэрчилгээ – 7500₮,

2012-2016 он Бүрэн дунд боловсролын үнэмлэх  – 10500₮, 

2017 он Суурь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх -13500₮

2018 он Суурь, Бүрэн дунд боловсролын үнэмлэх -13500₮

Данс: 499005851 Худалдаа хөгжлийн банк,

Хүлээн авагч: Үндэсний үнэт цаас ХХК

Гүйлгээний утга: .....................................гэрчилгээ, үнэмлэхний үнэ .......

/гэрчилгээ, үнэмлэх авах хүний овог нэр, регистрээр тушаана./

 

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН: ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ, ҮНДЭСНИЙ БОЛОН ДЭД ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Т.ОЛОННЭМЭХ

ХОЛБОГДОХ УТАС: 70113032

Тушаал
Шинэ мэдээ