БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ
ОГНОО : 2014/12/05 УНШСАН: 3730

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газрын бүтцийг 37 орон тоогоор батлагдсан.

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС: Нийслэлийн Боловсролын газар болон дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд тасралтгүй хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог сайжруулахад оршино. 

САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус сургалтын төвийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэлийг хангуулж санхүүгийн оновчтой удирдлагаар хангах, улсын төсөв болон бусад эх үүсвэрийн санхүүжилтын үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагыг мэдээллээр хангахад оршино. 

•БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус сургалтыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, боловсролын стандарт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш, сурган хүмүүжүүлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, зөвлөгөө өгөхөд оршино.

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС: Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шийдвэр, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжилгээ үнэлгээ хийж удирдлагыг мэдээллээр хангахад оршино. 

 

Тушаал
Шинэ мэдээ