Нийслэлийн ЕБС-ийн 58 бага ангийн багшийг урамшуулах ажлыг зохион байгуулна.
ОГНОО : 2015/06/16 УНШСАН: 2229

Нийслэлийн  засаг даргын   2015 оны А/255  тоот захирамжаар  батлагдсан   “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх  журам”,  НБГ-ын даргын   2015 оны  А/10  тоот тушаалаар  батлагдсан  “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” сэдэвт 3-4-р ангийн монгол хэлний олимпиадын удирдамжийн дагуу  бага боловсрол төгсөгчдийн сургалтын чанар хүртээмжийн  ¿ð ä¿íã сайжруулсан  багшийн ажлыг  бодитой  үнэлэх,    суралцагчдын зөв, цэвэр бичих чадварыг хөгжүүлэх  зорилгоор  5-р ангийн  чанарын шалгалтыг 2 үе шаттай,  3-4-р ангийн олимпиадыг  3 даваатайгаар зохион байгууллаа. 

5-р ангийн чанарын  шалгалтад нийслэлийн  9 дүүргийн 103 сургуулийн 444 бүлгийн 14412 суралцагч оролцсоноос 2-р шатанд шалгагдсанаас 80 хувиас дээш үнэлэгдсэн 8 дүүргийн 55 сургуулийн 125 бүлэг дараагийн шатанд орлоо.

3-4-р ангийн монгол хэлний олимпиадын нэгийн даваанд 3-р ангийн 9 дүүргийн 112 сургуулийн 498  бүлгийн 15789 суралцагч, 4-р ангийн 9 дүүргийн  113 сургуулийн 468 бүлгийн  14989 суралцагч  шалгалтад орсоноос гурвын даваанд  3-р ангийн 6 дүүргийн 32 сургуулийн 47 бүлгийн 1593 суралцагч,  38 сургуулийн 61 бүлгийн 2175 суралцагч шалгагдлаа.

5-р ангийн чанарын хоёр шалгалтын гүйцэтгэлийн  нийлбэрийн  дунджаар  эрэмбэлж, эхний  25 бүлгийг,  3-р ангийн  5  дүүргийн 10 сургуулийн 16 бүлгийг,  4-р ангийн 6 дүүргийн 15 сургуулийн 17 бүлгийг шалгаруулан  урамшуулахаар боллоо. 

Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 58 бага ангийн багшийг 115 622 000 төгрөгөөр  урамшуулах ажлыг Монголын Хүүхдийн Ордны их танхимд  2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна.  Уг арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  Д.Баттулга,  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн төр захиргааны болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын албаны хүмүүс оролцоно.

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ