СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДАД ӨГӨХ АНХААРУУЛГА
ОГНОО : 2015/09/03 УНШСАН: 1374

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ,  ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БУЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДАД ӨГӨХ АНХААРУУЛГА

 

2015 оны 09 дүгээр сарын 03                                                                           Улаанбаатар хот

  1. Бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу үзлэг угтаж хийсэн ажлын товч танилцуулгыг бэлтгэсэн байна. /Пресентейшн хэлбэрээр/

     

  2. Архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологи, төрийн ажлын зохион байгуулалт гэсэн 4 чиглэл тус бүрт дүгнүүлэх үзүүлэлтийнхээ дагуу холбогдох бичиг баримт, материалыг хувилж бэлдэх, тус бүрт нь хариуцах албан тушаалтныг урьдчилан томилж үзлэгийг түргэн шуурхай явуулах нөхцөл, боломжийг хангахад онцгой анхаарч зохион байгуулалтын ажлыг дараах байдлаар шуурхай зохицуулсан байна.

     

  • Төрийн ажлын зохион байгуулалтын үзүүлэлтийг захирал, эрхлэгч
  • Мэдээллийн технологийн үзүүлэлтийг хариуцаж бэлтгэсэн комиссын гишүүн /админ, мэдээлэл зүйн багш, сургалтын менежер, арга зүйч/
  • Албан хэрэг хөтлөлтийн үзүүлэлтийг тухайн байгууллагын бичиг хэргийн ажилтан
  • Архивын үзүүлэлтийг хариуцаж бэлтгэсэн комиссын гишүүн /нягтлан бодогч / гэх мэт албан ёсоор хариуцуулах

     

  1. Төв комиссын баталсан ерөнхий дүгнэх 4 чиглэлийн үзүүлэлтийг бүх байгууллага хэвлэж бэлтгэсэн байна.

 

 

БОЛОВСРОЛЫН САЛБАР КОМИСС

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ