Бага боловсролын үндсэн сургалт Баянгол дүүргийн 20-р сургууль дээр эхэлнэ
ОГНОО : 2015/06/08 УНШСАН: 1408

Эхний жилдээ ажиллаж буй нийслэлийн бага боловсролын багш нарын  2015 оны үндсэн сургалт 6 сарын 8-13-нд БГД-ийн 20-р сургууль дээр  9 цагаас эхэлнэ. Сургалт 4 группээр зохион байгуулагдах ба сургалтад ирэхдээ бага боловсролын цөм хөтөлбөр, онлайн даалгаврын гүйцэтгэл эсээ, бичил хичээлийн бэлтгэлээ авч ирнэ.   Цахим сургалттай өдөр модем, нөүтбүүк, уртасгагч залгуур авч  ирнэ.

Хүндэтгэх шалтгаанаар  6 өдрийн сургалтад сууж чадахгүй /жирэмсэн, жирэмсний амралттай/  хүмүүс чөлөөний бичигтэй ирнэ.  Эдгээр хүмүүс    дараа жилийн  боловсролын хэлтсийн судалгаанд орж,  онлайнаар бүртгүүлэн баталгаажуулж,  сургалтад хамрагдаж болно. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ