НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН Y АНГИУДЫН ЧАНАРЫН ШАЛГАЛТЫН НЭГДҮГЭЭР ШАТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2015/10/12 УНШСАН: 3306

Нийслэлийн ЕБС-ийн Y ангиудын чанарын шалгалтын зорилго нь бага боловсрол төгсөгчдийн сургалтын  чанар хүртээмжийн  үр  дүнг   хүүхэд бүрийн  сурах чадвар,  сурлагын ахицаар  тооцох  замаар багшийн ажлыг бодитой үнэлэхэд  чиглэнэ.

Чанарын шалгалтад  нийслэлийн төрийн өмчит  ерөнхий боловсролын  сургуулийн 5-р ангийн  бүх  бүлэг  анги хамт олноороо оролцоно.  Чанарын  шалгалтын  комиссыг  сургуулийн захирлын тушаалаар томилно. Уг  шалгалтын агуулга нь  монгол хэл,  математикийн  хичээлийн хөтөлбөрийн хүрээнд байна. Шалгалт тус бүр нь 40 минут үргэлжлэх  ба дундаа 20 минут завсарлана.

Шалгалтын сэдвийг боловсруулахдаа доорх зөвлөмжийг мөрдөөрэй.

Монгол хэлний шалгалтын  материал нь үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд зөв бичих, унших, ярих-сонсох хэрэглээний чадварыг илрүүлэхэд чиглэсэн 8 даалгавартай байна.

1-р даалгавар нь зөв бичих чадварыг шалгасан  80-90 үгтэй чээж бичиг байна.

2-р даалгавар нь тухайн чээж бичгээс сонгосон 3 үгийн утга  тайлбарлах, 3-6-р даалгавар  нь  эхийн гол санааг ойлгосноо харуулж тайлбарлах,  уншсан зүйлийнхээ учир шалтгаан, холбоо хамаарлыг  гаргаж бичих, эхээс баримт ба үзэл бодлыг ялгах, эхийн үйл явдлыг төсөөлөх, таамаглах, эхийн далд утгыг тайлбарлах,  7-р даалгавар нь хэлц үгийн утгыг  тайлбарлах,  8-р даалгавар нь  зорилгодоо тохируулан захидал,  уриалга, талархал, мэдээ бичих зэрэг чадварыг илрүүлэхэд чиглэсэн байна.

            Математикийн шалгалтын материал нь тоо тоолол,  хэмжигдэхүүнийг ойлгох, хэмжих,  дүрс биетийг судлах, юмсын байршил хөдөлгөөнийг тодорхойлох,  өгөгдөлтэй ажиллах хэрэглээний чадварыг илрүүлэхэд чиглэсэн  6 даалгавартай байна.

1-р даалгавар нь  энгийн ба холимог бутархайг  унших бичих, тоон шулуун дээр цэгээр тэмдэглэх, жиших, эрэмбэлэх,  2-р даалгавар нь  судалсан тоо ба үйлдлийн хүрээнд тоон илэрхийлэл бичих, үйлдлийн дарааллыг тогтоон утгыг олох, зохиох,  3-р даалгавар нь зөрөө  тооцоолох, пропорционал хэмжигдэхүүн /худалдааны, хөдөлгөөний, ажлын гэх мэт/ бүхий агуулгатай асуудал шийдвэрлэх тайлбарлах, зохиох,  4-р  даалгавар нь куб, тэгш өнцөгт параллелепипедийн гадаргуугийн талбайн хэмжээг олох,  талбайн хэмжих нэгжүүд /см.кв,  м.кв, км.кв, а, га/, тэдгээрийн хамаарлыг ойлгох, хэрэглэх,  5-р даалгавар нь  план зураг, маршруттай холбогдох агуулга бүхий асуудал шийдвэрлэх,  6-р даалгавар нь  зүй тогтлыг олох, үргэлжлүүлэх,  логик бодлого бодох, боломжийг тооцоолох агуулгатай асуудал шийдвэрлэх зэрэг чадварыг илрүүлэхэд чиглэсэн байна.

            Шалгалтын материалыг ангийн багшийг оролцуулахгүйгээр засагч багш нар тойргоор засаж, дүнг нэгтгэнэ. Нэгдсэн дүнг  сургалтын менежер хянан  гарын үсэг зурж баталгаажуулна.

Сургуулийн нэгтгэл

Д/д

Анги

Бүлэг

Шалгагдах сурагчдын тоо

Шалгагдсан сурагчдын тоо

Даалгавар бүрийн авсан оноо

Нийт авсан оноо

Түвшин

1

2

3

4

5

Онц

Сайн

Хангалттай

Дунджаас доогуур

Дэмжлэг хэрэгтэй

Хангалтгүй

Нийт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ