ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”
ОГНОО : 2017/05/29 УНШСАН: 1603

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ  “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”

БСШУСЯ-аас санаачилсан нийслэлийн боловсролын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг БСШУСЯ, НБГ, Дүүргүүдийн Боловсрлын  хэлтсүүд хамтран 2017 оны 5 дугаар сарын 27-нд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Уг үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн үйлчилгээ, сургалтын хөтөлбөр хэрэгжилтийн хүртээмж, чанар, үр ашгийг танилцуулах, боловсролын бодлого хэрэгжилтийн онцлог, ололт, амжилтыг сурталчлах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх, бусдаас суралцахад оршино.

Үйл ажиллагааг  27   чиглэлээр 47 асарт зохион байгууллаа. Үүнд:

Нийслэлийн Боловсролын газраас иргэдэд үзүүлэх үйлчилгээ

  • Тусгай зөвшөөрөл
  • Үнэмлэх, гэрчилгээ
  • Анги алгасан суралцуулах
  • Анги дүйцүүлэх
  • Мэргэжлийн зэрэг олгох
  • Оюутны автобусны “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх
  • Өргөдөл гомдол хүлээн авах, зөвлөгөө өгөх, шийдвэрлэх

Ерөнхий боловсролын сургууль:

  • “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт
  • “СТЕМ” боловсролын танилцуулга, үзүүлэх ажил
  • “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд авсан тоног төхөөрөмж, сургалтын орчны танилцуулга
  • Ангийн номын сангийн танилцуулга
  • Сурагчийн дүрэмт хувцас
  • Сурагчийн удридах байгууллагын үйл ажиллагаа
  • “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийн үйл ажиллагаа
  • Ахлах ангийн хичээл сонголт
  • Бага ангийн цагаан толгой буюу үсэглэлийн баярын арга хэмжээний үзүүлэх ажил
  • Сургууль төгсөх ”Эрдмийн баяр” үзүүлэх ажил
  • Сургууль, цэцэрлэгт хүүхэд бүртгэх, элсүүлэх үйл ажиллагааны танилцуулга
  • Хүүхэд хөгжүүлэх дугуйлан, секцийн танилцуулга, үзүүлэх ажил
  • Монгол бичгээр бичиж үзүүлэх ажил
  • Сургуулийн эцэг эхийн зөвлөл болон сургуулийн хамтын ажиллагааны танилцуулга
  • Эрүүл мэндийг дэмжих сургуулийн үзүүлэх ажил
  • Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны танилцуулга

 

Цэцэрлэг:

  • Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга үзүүлэх ажил
  • Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлын танилцууга, үзүүлэх ажил
  • Хүүхдийн хоол, аюулгүй байдлын үзүүлэх ажил
  • Хүүхдийн номын сангийн үзэсгэлэн

           ЕБС, СӨББ-ын багш, сурагчдын урлагийн тоглолт:

8 дүүргийн  70 багш, 888 сурагчид оролцлоо.

ХҮРЭХ ҮР ДҮН: Боловсролын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ