ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ОГНОО : 2017/04/27 УНШСАН: 984

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын ээлжит  4 дэх сургалт  2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Багш хөгжлийн ордон”-д зохион байгуулагдлаа.

Сургалтад нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 134 захирал хамрагдаж,  цаг үеийн хэрэгцээ шаардлага бүхий мэдээ мэдээллүүдийг авлаа.

Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнүүд  дараах агуулгын хүрээнд сургалтыг зохион байгууллаа. Үүнд:

1.“Аутизмын хүрээний эмгэгийг  эрт илрүүлэх, ойлголтыг дээшлүүлэх мэдээлэл”- Сургалтын технологи, тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн  Г. Амарсанаа

2. “Цахим сургалтын технологийн хэрэглээ”- Цахим сургалт мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Пүрэвжал

3. “Бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох  сорил аргачлал”- Хүүхдийн бие бялдар, спорт хариуцсан мэргэжилтэн Г. Гантулга

4. “Гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр болон анги дүйцүүлэхэд тавигдах шаардлага”- Багшийн хөгжил, насан туршийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Т. Сараннэмэх

5. “Стандарт хэрэгжилт, анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулах зөвлөмж”- Сургалтын стандарт, агуулга арга зүй хариуцсан мэргэжилтэн Н. Болдбаатар

“Сакура” сургуулийн орлогч захирал М.Дэлгэрмаа “JOBBI цахим системийг бүтээлчээр хэрэглэх нь” сэдвээр сургуульдаа хэрэгжүүлж буй туршлагаа захирлуудтай хуваалцлаа.

            Мөн боловсролын үнэлгээний төвийн улсын шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Энх-Амгалан улсын шалгалтыг зохион байгуулах талаар зөвлөгөө өглөө.

            Сургалтын дараа Авлигатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, мэргэжилтнүүд төрийн өмчийн сургуулийн захирлуудтай “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар уулзалт ярилцлага зохион байгуулсан.

            

Сэтгэгдэл
Шинэ мэдээ