НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/05/14 УНШСАН: 222

Нийслэлийн Боловсролын газраас 2018 оныг орос хэлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан  орос хэл, соёлыг сурталчлах, орос хэлний багш нарын бүтээлч, шилдэг  арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой  өдөрлөгийг 2018 оны 5 дугаар сарын 11-нд  СБД-ийн 3-р сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газрын   орлогч дарга Ц. Отгончимэг,   Орос улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны  нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничесвто  агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн  газрын тэргүүн  Будаева Татьяна Чагдуровна, Баянгол дүргийн  Боловсролын хэлтсийн дарга  Л. Жаргал, РЦНК-ийн салбар сургуулийн захирлууд болон нийслэлийн орос хэлний 200 гаруй багш оролцлоо.

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Боловсролын газрын   орлогч дарга   Ц. Отгончимэг, Орос улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны  нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничесвто  агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн  газрын тэргүүн  Будаева Татьяна Чагдуровна нар үг хэллээ.

Арга хэмжээнд  8  багш арга туршлагаа түгээн дэлгэрүүлж,  шилдэг, бүтээлч  30 гаруй  багшийн  бүтээлийн үзэсгэлэн,  40 гаруй багш оролцсон урлагийн тоглолт, мөн орос үндэстний уламжлалт цай уух ёслолыг   сурталчлан  дэлгэрүүлсэн сайн  ажил боллоо.   

Сурган хүмүүжүүлэх үйлсдээ үр бүтээлтэй ажиллаж  байгаа  зарим орос хэлний  багш нарыг Нийслэлийн  Боловсролын газрын шагналаар шагнав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ