Нийслэлийн мэдээлэлзүй, физикийн багш нарын “ Тамирчин багш -2019 “ спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
ОГНОО : 2019/01/18 УНШСАН: 519

Нийслэлийн мэдээлэлзүй, физикийн багш нарын “ Тамирчин багш -2019 “спортын тэмцээн

Багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд гоо зүйн чадавхийг сайжруулах, нийслэлийн тамирчин багш тэмцээнд орох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой сагсан бөмбөг, волейбол, шатар, олс таталт хөгжөөнт буухиа гэсэн 5-н төрлөөр нийслэлийн мэдээлэлзүй, физикийн багш нарын дунд 2019.01.10-11-ны хооронд  тэмцээн болж өнгөрлөө.

                Уг тэмцээнийг Нийслэлийн боловсролын газар, Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс, Хан-Уул дүүргийн спорт хороо, Хан-Уул дүүргийн мэдээлэлзүй, физикийн багш нар хамтран зохион байгууллаа.

                Тэмцээний нээлтэнд НБГ-ын мэдээлэлзүй, физикийн мэргэжилтэн Б.Пүрэвжал, ХУД-ийн боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Хан-Уул дүүргийн спорт хорооны дарга н.Жаргалсайхан, ХУД-ийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Лхагвадэмбэрэл, ХУД-ийн спорт хорооны дасгалжуулагч н.Угтахбаяр нар оролцлоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ