“МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА, СОНИРХЛЫГ ТОДОРХОЙЛОХ” СОРИЛ АВАХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2020/06/22 УНШСАН: 68

“МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА, СОНИРХЛЫГ ТОДОРХОЙЛОХ” СОРИЛ АВАХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод нь туслах, зөвлөгөө өгөх, тухайн хүүхдэд тохирох мэргэжил болон мэргэжлийн салбарыг санал болгох зорилгоор John L.Hollandын онолоор боловсруулагдсан “”Мэргэжлийн чиг баримжаа, сонирхлыг тодорхойлох” сорилыг БНСУ-ын “ОRP INSTITUTE”-ийн дэргэдэх судалгааны багтай хамтран нийслэлийн 9 дүүргийн 9 дүгээр ангийн 41, төгсөх ангийн 249, нийт 290 сурагчаас онлайн хэлбэрээр авч зөвлөгөө, зөвлөмжийг өглөө.

Цаашид энэхүү судалгааны багтай хамтран  ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдаас “Мэргэжлийн чиг баримжаа, сонирхлыг тодорхойлох” сорилыг цахимаар авч, судалгаанд үндэслэн тухайн суралцагчийг оношлох, мэргэжлээ зөв сонгоход нь зөвлөн туслах, зөвлөгөө өгөх, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартаа хамтран ажиллах  зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөөд байна.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ