БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 267, 268 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ОГНОО : 2020/06/22 УНШСАН: 72

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 267, 268  ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

Баянзүрх дүүргийн 14 дугаар хороонд 267, 268 дугаар цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орж өнөөдөр үүдээ нээлээ.

Тус хороо нь цэцэрлэггүй хороо бөгөөд 6 бүлгийн 150, 2 бүлгийн 50 хүүхдийн хүчин чадалтай уг цэцэрлэгүүд ашиглалтад орсноор хамран сургах тойргын сургуулийн өмнөх насны 250 хүүхэд цэцэрлэгтэй болж байна.

Ковид-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагаа 9 дүгээр сараас эхэлнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, мэргэжилтэн Ц.Энхтуяа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ