ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН ДАВТЛАГА ХИЧЭЭЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2020/06/18 УНШСАН: 76

ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН ДАВТЛАГА ХИЧЭЭЛИЙГ

АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын дагуу нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд давхардсан тоогоор 8389 багш 110578 төгсөгчдөд амжилттай зохион байгууллаа.

Давтлага хичээл зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн 140, төрийн бус өмчийн 117, нийт 257 сургуульд онлайн хурлыг зохион байгуулж Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын тушаал, Нийслэлийн Боловсролын газрын чиглэл, зөвлөмжийг танилцуулж, хэрэгжүүлэн ажиллалаа.

Мөн 2020 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн нийт албан хаагчид нэгж байгууллагуудад хяналт тавьж, зөвлөгөө өгөн ажилласан болно.

Төгсөх 12 дугаар ангийн суралцагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд  нэг ангид 10-аас илүүгүй суралцагч байхаар тооцон анги танхимыг бэлтгэж, хуваарийг багш нарын хүрэлцээ, чадварт суурилан, зохион байгууллаа. Сургуулийн орчинд халдваргүйжүүлэлт, ариутгалыг мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу тогтмол хийж, гар ариутгагч бодис болон ус буцалгагчийг анги бүрд байрлуулж, хариуцлагатай жижүүрийг томилж, сургуулийн удирдлагын баг өдөр бүр ээлжлэн хяналт тавьж, харилцан мэдээлэл солилцож ажилласан.

Давтлага хичээлийг амжилттай зохион байгуулсан дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч нартаа талархал илэрхийлье.

2019-2020 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөж байгаа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт төгсөгчдөдөө элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ сонгон суралцахыг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ