НАЛАЙХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ОГНОО : 2020/06/12 УНШСАН: 154

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

 

Нийслэлийн боловсролын салбарт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын явцтай  танилцаж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт ажиллалаа.

Улс, нийслэлийн төсвөөр баригдаж байгаа тус дүүргийн 1 дүгээр хорооны 150 хүүхдийн ортой 274 дүгээр цэцэрлэг, 3 дугаар хорооны 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өгч ажиллалаа. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ