ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ ДАВТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2020/05/11 УНШСАН: 284

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ ДАВТЛАГА
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

 

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын А/220 тоот тушаалын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 9,10-ны бямба, нямд нийслэлийн Боловсрлын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн албан хаагчид хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудаар явж танхимын орчинд давтлага зохион байгуулах бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх давтлага зохион байгуулахад анги танхимын бэлэн байдал, давтлагад хамрагдах сурагчдын эрүүл ахуйн байдлыг хангах талаарх заавар зөвлөмж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад сургуулийн удирдлага, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, албан хаагчид тодорхой үүрэг хүлээн бэлтгэлийг сайтар хангаж, халдвараас урьдчилан сэргийлсэн орчин нөхцөл бүрдсэн байдалтай танилцаж, тогтоосон дэглэмийг баримталж ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ