ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН 10 БОТЬ 3000 НОМЫГ ХҮЛЭЭН АВЛАА
ОГНОО : 2020/04/22 УНШСАН: 380

ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН

10 БОТЬ 3000 НОМЫГ ХҮЛЭЭН АВЛАА

 

Нийслэлийн Боловсролын газар Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 4 дэх жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан танин мэдэхүйн ном, товхимлыг хэвлэн хүргэж байгаа билээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр шинжлэх ухаан танин мэдэхүйн хялбаршуулсан товхимлыг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцов.

Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн судлаачдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан шинжлэх ухаан танин мэдэхүйн уг цувралууд "Тэгш хэмийн гайхамшиг", "Усны эрчим хүч", "Агаар мандал", "Хиймэл оюун ухаан", "Гурван хэмжээст хэвлэл", "Таван хошуу малын мах", "Монгол тарвага", "Шингэн алт үйлдвэрлэгч шидтэн", "Чихрийн тухай ойлголт", "Удамшил" зэрэг 10 боть 3000 номыг хүлээн авч нийслэлийн төрийн ба төрийн бус өмчийн сургуулийн номын санд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн арга хэмжээний үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Нэг эрдэмтэн-нэг лекц” хөтөлбөрийн талаар танилцуулж, НБГ-ын дарга Ж.Гантулга цаашид хамтран ажиллах талаар мэдээлэл солилцов.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ