ИРГЭДИЙН ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНДАХ СУДАЛГААНЫ АЖИЛД НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА
ОГНОО : 2020/04/02 УНШСАН: 267

ИРГЭДИЙН ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНДАХ СУДАЛГААНЫ АЖИЛД НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар (НЗДТГ), Монгол дахь Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) хамтран нийслэлийн ойролцоох 6 (Эмээлт, Баруунтуруун, Гүнт, Өлзийт, Морингийн даваа, Оргил) шалган нэвтрүүлэх товчоон дээр тээврийн хэрэгслийн төрөл, зорчигчдын тоо, хүйс, зорчин явж буй чиглэлийн талаар 24 цагийн турш иргэд, зорчигчдоос асуумж, судалгаа авч өндөржүүлсэн бэлэн байдлын үед ашигладаг иргэдийн хөдөлгөөний урсгалыг тандах DTM аргачлалыг Улаанбаатарт анх удаа ашиглан зохион байгуулж байна.
Энэхүү ажилд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дүүргийн Боловсролын хэлтсийн албан хаагчид өдөр бүр 60 хүн 3 ээлжээр 24 цагийн турш иргэдийн зорчилтын мэдээллийг тусгай програмд шивэх ажлыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид 2020 оны 04 дүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэн ажиллах юм. НЗДТГ, ОУШХБ-ны зүгээс дээрх ажлыг нийслэлийн боловсролын салбарын албан хаагчид хариуцлагатай, чанартай гүйцэтгэж байгааг албан ёсоор мэдэгдсэнийг уламжилья.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүн бүр хариуцлагатай байж аюулт цар тахалтай хамтын хүчээр тэмцэж байгаа нийслэлийн боловсролын салбарын нийт хамт олондоо талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ