НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ОНЛАЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2020/03/26 УНШСАН: 506

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ОНЛАЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон удирдах ажилтнууд өнөөдөр буюу 2020 оны 03-р сарын 26-ны өдөр хуваарийн дагуу нийслэлийн зарим /Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул/ дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай онлайн хурал зохион байгууллаа.

Онлайн хурлаар цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэж, теле хичээлийн явц, байгууллагын ариутгал халдваргүйтгэл, эргүүл жижүүрийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлууд, нэгж байгууллагуудад тулгарч буй асуудлыг сонсож холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.

Хурлын төгсгөлд газрын дарга онлайн хурлыг цаашид шаардлагатай үед зохион байгуулах тул техник хэрэгслийн бэлэн байдлыг тогтмол хангаж ажиллахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ